Оклахома Сити Тандер баг дөрөв дараалсан ялагдал хүлээлээ

Оклахома Сити Тандер баг дөрөв дараалсан ялагдал хүлээлээ

NBA-ын талбайд өнөөдөр есөн тоглолт боллоо. Детройт Пистонс талбай дээрээ Оклахома Сити Тандер багтай тоглолоо.

Рассель Уэстбрук 33 оноо, 15 самбараас бөмбөг авч, 8 оновчтой дамжуулалтыг өгч гайхалтай тоглолт үзүүлсэн бусад тоглогчид нь тааруухан тоглолт үзүүлснээр 88-104 харьцаагаар Тандер дөрвөн удаа дараалж хожигдлоо.

Харин талбайн эздээс Табиас Харрис 22 оноо, Эрон Бэйнес 20 оноог авч багаа хожилд хөтөллөө. Пистонс зургаан хожил, таван хожигдолтой дорнод бүсэд тавт бичигдэж байгаа бол Тандер мөн адил 6-5 харьцаатай байгаа бөгөөд өрнөд бүсийн наймд бичигдэж байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.