NBA-ийн улирал эхлээд багууд 8-10 тоглолт хийгээд байгаа билээ. Тэгвэл өрнөд болон дорнод бүсийн өнгөрсөн долоо хоногийн бүсийн шилдэгүүд тодорчээ. Дорнод бүсээс Торонто Репторс багийн ДиМар ДеРозан тодорсон бөгөөд гурван тоглолт хийж бүгдэнд нь хожил байгуулжээ. Тэрбээр 34.7 оноо, 4.7 самбараас бөмбөг авч, 4.3 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэжээ.
Харин Өрнөд бүсээс Хьюстон Рокетс багийн Жеймс Хардэн шалгарсан бөгөөд гурван тоглолт хийж 2-т нь хожил, 1-д нь хожигджээ. Тэрбээр 27 оноо, 14.3 оновчтой дамжуулалт, 9.7 самбараас бөмбөг авалт дундчилжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.