Английн Лондон хотын “Челси” клуб Италийн “Рома”-гийн хамгаалагч Костас Маноласыг сонирхож байгаа ажээ. Түүний багтайгаа байгуулсан гэрээ 2019 онд дуусах учиртай бөгөөд сунгах талаар ярилцаж байсан ч түр зогсоосон байна.
Тэрбээр долоо хоногт 40 мянган фунтын цалин авдаг бөгөөд “Рома” клубтээ л хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг юм. “Челси” өнгөрсөн зун түүнийг худалдаж авахыг хүссэн ч чадаагүй. Харин ирэх нэгдүгээр сард дахин авахаар төлөвлөж, хэлэлцээр хийж эхлээд байгаа аж.
Манолас “Рома”-тай гэрээгээ шинэчлэхийг хүссэн ч цалингийн асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа аж. Тэрбээр долоо хоногтоо 50 мянган фунтын цалин авахыг хүсч байгаа ч “Рома” 41 мянга болгож л нэмэх боломжтой гэсэн юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.