Лампард гэрээгээ дуусгаад “Нью-Йорк Сити”-гээс явахаа мэдэгдлээ

Лампард гэрээгээ дуусгаад “Нью-Йорк Сити”-гээс явахаа мэдэгдлээ

Америкийн “Нью-Йорк Сити” клубын хагас хамгаалагч Фрэнк Лампард арванхоёрдугаар сард гэрээ нь дууссаны дараа МЛС лигийг орхих болсноо зарлалаа.

Тэрбээр “Нью-Йорк Сити”-тэй байгуулсан миний гэрээ дуусч байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сайхан сэтгэлээр тусалж дэмжсэн бүх хүнд талархсанаа илэрхийлье. Энэ багийн залуустай хамт тоглох надад үнэхээр таатай байлаа. Гайхалтай хөгжөөн дэмжигчид нь намайг үргэлж дэмжиж байсан.

Энд өнгөрөөсөн бүхий л цаг хугацаа минь сайхан байлаа. Би энэ сайхан хотын том багт тоглож байсандаа үнэхээр баяртай байна. Би ойрын үед албан ёсны мэдэгдэл хийх болно” хэмээн өөрийн инстаграмм хуудсандаа бичжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.