Хакүхо мэргэжлийн сүмод 1000 дахь даваагаа авлаа

Хакүхо мэргэжлийн сүмод 1000 дахь даваагаа авлаа

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башёгийн гурав дахь өдрийн барилдаан болж, өндөрлөлөө. Өнөөдөр манай бөх, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо гайхалтай сайхан барилдаж, Кайсейг өвдөг шороодуулснаар мэргэжлийн сүмогийн 1000 дахь даваагаа авлаа. Тэрбээр мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн замналынхаа хугацаанд 1000 давж, 207 удаа ялагдаж, 48 барилдаан өнжиж байжээ.

Мөн манай бөх өнөөдөр 1000 дахь даваагаа авснаар мэргэжлийн сүмод хамгийн олон даваа авсан бөхчүүдийн гуравдугаарт бичигдэж эхэллээ. Тэгвэл Озэки Кайо 1988-2011 оны хооронд мэргэжлийн сүмод барилдахдаа 1047 даваа авсан амжилтаараа тэргүүлдэг аж. Түүнээс араас Ёкозүна Чиёонофүжи 1970-1991 он хүртэл барилдахдаа 1045 даваа авч байсан юм.  Хакүхо энэ янзаараа сайн барилдвал ирэх оны тавдугаар сард хамгийн олон даваа авсан амжилтыг эвдэх боломж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.