Симеоне шилдэг дасгалжуулагч, Облак шилдэг хаалгачаар тодорлоо

Симеоне шилдэг дасгалжуулагч, Облак шилдэг хаалгачаар тодорлоо

Испанийн Marca сонин Испанийн Ла лигийн 2015-2016 оны улирлын шилдэг тоглогч, дасгалжуулагчид, шүүгчдийн шагналыг гардууллаа. Ла лигийн 2015-2016 оны шилдэг тоглогчоор Роналдо тодорсон.

Тэгвэл мэргэн буучийн шагналыг “Барселона”-гийн Луис Суарез хүртсэн бол Испанийн шигшээ багийн шилдэг тоглогчийн шагналыг “Реал”-ын Альваро Мората хүртжээ. Харин шилдэг хаалгачийн шагналыг “Атлетико”-гийн Ян Облак хүртсэн бол тус багийн дасгалжуулагч Диего Симеоне шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэн байна.

Хамгийн сайн шүүгчийн шагналыг Карлос Веласко Карбальо авсан бол Испани тоглогчдоос  шилдэг мэргэн буучийн шагналыг “Атлетик”-ын Ариц Адурис хүртжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.