Шарлот Хорнетс түүхэндээ байхгүй амжилтаар улирлыг эхлүүлж байна

Шарлот Хорнетс түүхэндээ байхгүй амжилтаар улирлыг эхлүүлж байна

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Бостон Селтикс багт ганц хожигдоод байгаа Шарлот Хорнетс өнөөдөр талбай дээрээ Индиана Пэйсэрс багтай тоглолоо.

Тоглолтын эхлэлийг гайхалтай тавьсан Хорнетс эхний хагасыг 55-75 харьцаагаар дуусгасан бол сүүлийн хагаст оноог ойртуулахгүй байж чадсанаар тоглолт 100-122 харьцаагаар дууссан юм. Ийнхүү Шарлот Хорнетс баг нь улирлыг  5-1 харьцаагаар эхлүүлж, дорнод бүсэд хоёрт бичигдэж байгаа бөгөөд багийнхаа түүхэнд анх удааг ийм амжилтыг үзүүлээд байна. Харин Пэйсэрс гурван хожил дөрвөн хожилдолтой дорнод бүсэд 10-т бичигдэж байна.

Тус тоглолтод Кемба Уолкер 24 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол эсрэг багаас сэлгээнээс тоглосон СиЖи Майлс 23 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Миами Хит 85-97 Оклахома Сити Тандер

Индиана Пэйсэрс 100-122 Шарлот Хорнетс

Юта Жазз 109-84 Филадельфи 76

Хьюстон Рокетс 114-106 Вашингтон Уйзардс

Орлондо Межик 80-112 Чикаго Буллз

Детройт Пистонс 82-114 Лос Анжелес Клипперс

Нью-Орлэйн Паликанс 106-116 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.