Роналдо Ла лигийн оны шилдэг тамирчин боллоо

Роналдо Ла лигийн оны шилдэг тамирчин боллоо

Испанийн “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо өчигдөр Альфредо Ди Стефаногийн нэрэмжит шагналыг хүртжээ. Мөн тэрбээр 2015-2016 Испанийн лигийн шилдэг тоглогчоор тодорчээ. Энэхүү шагналыг Marca сонин гардуулдаг юм.

Тэрбээр шагналаа гардсаныхаа дараа “Өнгөрсөн улиралд би хүчтэй сэтгэл зүйтэй байсан. Бурхан хүмүүст тусалдаг, харин бид ажлаа хийдэг” хэмээн ярьжээ. Өнгөрсөн улиралд Ла лигт “Барселона” түрүүлж, “Реал” хоёрдугаар байрт шалгарсан билээ. Харин Роналдо Ла лигийн 36 тоглолтод оролцож, 35 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгсөн юм.

Дашрамд дурьдахад, Португалын шигшээ багийн ахлагч Ла лигийн шилдэг тамирчны шагналыг дөрөв дэх удаагаа гардаж байгаа нь энэ ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.