Салах хет-трик хийж, “Рома” хожлоо

Салах хет-трик хийж, “Рома” хожлоо

Италийн Сери А лигийн 12 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан “Рома” клуб энэ тойрогт “Болонья”-г талбайдаа хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 26 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ.

Тоглолтын 13, 62, 71 дэх минутад Мохаммед Салах гоолдож, хет-трик хийснээр багтаа ялалт авчирсан юм. Мөн тэрбээр Сери А лигт 8 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Мэргэн буучийн жагсаалтыг “Рома”-гаас Эдин Жеко 10 гоолтой тэргүүлж байгаа. “Рома”-гийн довтолгооны хослол 12 тойрогт 18 гоол оруулчихаад байгаа билээ.

Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Кьево”-гийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 30 оноотой болж, тэргүүн байраа хадгалсаар байна. “Ювентус”-ээс энэ тоглолтод Манжукич 53, Пьянич 75 дахь минутад гоолджээ.

Бусад тоглолтын үр дүн

Пескара 0-4 Эмполи

Сассуоло 0-3 Аталанта

Палермо 1-2 Милан

Женоа 1-1 Удинезе

Интер 3-0 Кротоне

Фиорентина 1-1 Сампдория

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.