“Реал”, “Барса” хожлоо

“Реал”, “Барса” хожлоо

Испанийн Ла лигийн 11 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Реал Мадрид” клуб талбайдаа “Леганес” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр Эзэн хааны баг 27 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдлээ. Мөн энэ улирал эхлээд ганц ч хожигдоогүй, 8 хожиж, 3 тэнцсэн амжилттай явж байна.

Тоглолтын 38, 45 дахь минутад Гарет Бейл гоолдож, тооны харьцааг нээсэн, холдуулсан. Тэгвэл 76 дахь минутад Мората гүйцээж, багтаа гурван оноо авчирчээ.

Нөгөө талд хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Барселона” клуб “Севилья”-тай тулж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр  25 оноотой болж ирлээ. Харин “Севилья” 21 оноотой хэвээр үлдэж, тавдугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 15 дахь минутад Витоло гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 43 дахь минутад Месси тэнцүүлж, 61 дэх минутад Суарес хожлын гоол оруулжээ. Ингэснээр энэ хоёр тоглогч хоёулаа 8 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.