“Ливерпүүл” бутниргэж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ

“Ливерпүүл” бутниргэж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Английн премьер лигийн 11 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт тэргүүн байрын төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж байсан “Ливерпүүл” клуб талбайдаа “Уотфорд”-ыг хүлээж авч, 6:1-ээр бутниргэлээ. Ингэснээр 26 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тэд энэ улирал эхлээд ердөө ганцхан л хожигдсон юм.

Энэ удаагийн тоглолтын 27, 60 дахь минутад Садьо Мане хоёрыг оруулсан. Ингэснээр премьер лигт 6 гоолтой болж ирлээ. Тэгвэл 30 дахь минутад Коутиньо лигийн 5 дахь гоолоо оруулсан бол 43 дахь минутад Жан нэгийг нэмжээ. Улмаар 57 дахь минутад Фирмино лигийн 5 дахь гоолоо оруулж, Вейналдум 90 дэх минутад гүйцээсэн байна. Зочдоос 75 дахь минутад Янмат нэр төрийн ганц гоол оруулжээ.

Энэ тойрогт “Арсенал” талбайдаа “Тоттенхэм”-тэй тэнцсэнээр оноо алдсан. Харин “Манчестер Юнайтед” клуб “Соунси”-гийн талбайд зочилж, 1:3-аар хожжээ. “Манчестер Юнайтед”-аас Погба 15, Ибра 21, 33 дахь минутад гоолдсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.