Жое Жонсон сэлгээнээс тоглож баг нь улирлын дөрөв дэх хожлоо байгууллаа

Жое Жонсон сэлгээнээс тоглож баг нь улирлын дөрөв дэх хожлоо байгууллаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Нью-Иорк Никс талбай дээрээ Юта Жазз багтай тоглолоо.

Тоглолтын эхний үед 10 оноогоор тэргүүлж явсан Никс хоёр бол гуравдугаар үед онооны зөрүү багасч хоёр болжээ. Нэгэнт сэргэлт авсан Жазз шийдвэрлэх үеийн эхнээс онооны зөрүүг холдуулснаар тоглолт 114-109 харьцаагаар улирлын дөрөв дэх ялалтаа байгуулсан байна. Харин Никс хоёр хожил дөрвөн хожигдолтой байна.

Тус тоглолт Гордон Хейвард 28 оноог авч багаа тэргүүлсэн бол Жорж Хилл 23оноо, Жоэ Жонсон сэлгээнээс гарч тоглож 10 оноогоор тусалсан байна. Тэрбээр 2003 оноос хойш анх удаагаа сэлгээнээс тоглолтонд оролцож байгаа бөгөөд 983 тоглолт дарааллан гараанд гарсан цувралд энд хүрээд дуусч байна. Харин эсрэг багаас Кармело Энтони 28 оноо, 9 самбараас бөмбөг авч, Кристапс Порзингс 28 оноо, 8 самбараас бөмбөг авч, Деррик Рөүз 18 оноо, 8 оновчтой дамжуулалт, Кортни Лий 10 оноог авсан ч бусад тоглогчид нь хангалтгүй тогложээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.