Ибрахимович премьер лигийн 25 мянга дахь гоолыг орууллаа

Ибрахимович премьер лигийн 25 мянга дахь гоолыг орууллаа

Английн премьер лигийн 11 дүгээр тойргийн хүрээнд “Манчестер Юнайтед” клуб “Суонси”-гийн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Швед довтлогч Златан Ибрахимович хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирсан.

Ингэснээр тэрбээр Английн премьер лигийн 25 мянга дахь гоолын эзэн боллоо. Түүнээс гадна тэрбээр замналынхаа 400 дэх гоолыг оруулсан юм. Тэрбээр 1999-2001 оны хооронд “Мальмо” клубын төлөө 18, 2001-2004 оны хооронд “Аякс”-ын төлөө 48 гоол оруулж байж. Улмаар 2004-2006 оны хооронд “Ювентус”-ын төлөө 26, 2006-2009 он хүртэл “Интер”-т тоглохдоо 66-г оруулсан.

Тэгвэл 2009-2010 оны хооронд нэг улирал “Барселона”-д тоглохдоо 22 гоол оруулсан бол 2010-2012 оны хооронд “Милан”-ы төлөө 56 гоол оруулсан байна. Харин 2012-2016 оны хооронд “ПСЖ” клуб дөрвөн жил зүтгэхдээ 156 гоол оруулсан бол “Манчестер Юнайтед”-ын төлөө энэ улиралд бүх тоглолтод 8 гоол оруулаад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.