Монголын хөлбөмбөгийн шигшээ баг эхний тоглолтдоо Макаод хожигдлоо

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг эхний тоглолтдоо Макаод хожигдлоо

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өчигдөр орой  "AFC Solidarity cup 2016" тэмцээний эхний тоглолтоо Макао улсын багтай хийлээ. Энэ тоглолтод манай улсын шигшээ баг Макаод 2:1-ээр хожигдлоо.  Макаогийн хоёр гоолыг довтлогч Николас Тарро оруулсан байна. Харин манайхаас тоглолтын 29 дэх минутад  "Хүрхрээ" дээд лигийн шилэг хагас хамгаалагч М.Төгөлдөр гоолдож чаджээ. 

Хэрвээ манай хаалгач алдаа гаргаагүй байсан бол Макаотай тэнцэж болохоор байлаа. Гэвч тун азгүй байдлаар хожигдсон юм. 

Энэ хэсгийн нөгөө тоглолтод 2:1-ээр Лаос улсын ялалтаар өндөрлөжээ. Манай залуус дараагийн тоглолтоо хоёр хоногийн дараа Шри Ланктай хийнэ. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо 9-ний өдөр  Лаостай хийж, эерэг үр дүн авч чадах юм бол дарагийн шатанд шалгарах эрхтэй болох юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.