“Манчестер Юнайтед” хожигдлоо

“Манчестер Юнайтед” хожигдлоо

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Тэгвэл Английг төлөөлж энэ тэмцээнд оролцож буй “Манчестер Юнайтед” клуб өнгөрсөн шөнө Туркийн “Фенербахче” клубын талбайд зочилж, 2:1-ээр хожигдлоо.

Ингэснээр “Манчестер Юнайтед” 6 оноотой үлдэж, хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. Харин Туркийн баг 7 оноотой болсноор хэсгийг тэргүүлж байна. Тоглолтын 2 дахь минутад Соу гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 59 дэх минутад Ленс нэгийг нэмж, багтаа ялалт авчирсан байна. Харин “Улаан чөтгөрүүд”-ээс Рүүни 89 дэх минутад нэр төрийн ганц гоол оруулжээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт “Заря” болон Голландын “Фейноорд” клубын хооронд болж, багууд 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр Голландын баг 7 оноотой болж, хоёрдугаарт байрт бичигдэж байна. Тоглолтын 15 дахь минутад Йоргенсен тооны харьцааг нээж, зочин баг тэргүүлж эхэлсэн. Гэвч тоглолтын 43 дахь минутад Эрик Боттегин торгуулын талбайдаа эсрэг багийн тоглогчийг унагаж, улаан хуудас авах нь тэр. Ингэснээр “Заря” клубээс Форстер торгуулын цохилтыг амжилттай гүйцэтгэж, тэнцүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.