“Саутгэмптон” талбайдаа “Интер”-ийг хожиж, хэсгээс гарах боломжоо хадгаллаа

“Саутгэмптон” талбайдаа “Интер”-ийг хожиж, хэсгээс гарах боломжоо хадгаллаа

Европа лигийн К хэсэгт багтаж байгаа Английн төлөөлөл болсон “Саутгэмптон” клуб талбайдаа Италийн алдарт “Интер” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байр руу орж ирлээ. Мөн сүүлийн хоёр тоглолтдоо аятайхан үр дүн авчихвал хэсгээс гарах боломжтой болох юм.

Тоглолтын 33 дахь минутад Икарди гоолдож, “Интер” тэргүүлж эхэлсэн. Гэвч 64 дэх минутад Ван Дейк тэнцүүлсэн. Улмаар 69 дэх минутад Нагатомо өөрийнхөө хаалганд гоол оруулснаар “Саутгэмптон” хожжээ.

Тэгвэл нөгөө талд Чехийн “Спарта Парага” клуб талбайдаа Израйлийн “Хапоэль Беер-Шева” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, хэсгийг тэргүүлж байна. Тэгвэл Израйлийн баг 4 оноотой үлдлээ.

Тоглолтын 23 дахь минутад зочин багийн хамгаалагч Биттон өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Тэгвэл 38 дахь минутад Лафата нэгийг нэмжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.