Электрон спортын CS2 төрлийн "FISSURE Playground 2" тэмцээн /2025.09.12/ өдөр Серби улсын Белград хотноо болж байна. Тус тэмцээн 1250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд Монгол Улсын "The Mongolz" баг оролцож байгаа юм.
Өчигдөр хоёр хожил, нэг хожигдолтой Монгол Улсын "The Mongolz" баг мөн адил хожил, хожигдолтой АНУ-ын "FaZe Clan" багтай тоглож 2-1 (Mirage 13-11, Inferno 13-16, Ancient 13-5) харьцаагаар хожиж, шигшээ шатанд шалгарлаа. Шигшээ шатны оноолт одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд хэсгийн шатны бүх тоглолтууд болж дууссаны дараа тодорхой болно.
Манай залуус эхний тоглолтоо Францын "3DMAX" багтай тоглож 1-2 (inferno 10-13, Ancient 13-5, Nuke 9-13) харьцаагаар хожигдсон юм. Улмаар хоёр дахь тоглолтоо мөн адил нэг хожигдолтой байгаа Хятадын "Lynn Vision Gaming" багтай хийж 2-0 (Dust2 13-11, Ancient 13-6, Nuke 0-0) харьцаагаар, "The Mongolz" баг Хятадын "TYLOO" багтай тоглож 2-1 (Mirage 10-13, Overpass 13-10, Ancient 13-7) харьцаагаар хожсон юм.
Тэмцээн нь Swiss Stage дүрмээр явагдах бөгөөд 3 хожсон баг шигшээ шатанд шалгарч, 3 хожигдсон баг тэмцээнээс хасагдах журамтай. Улмаар Европын холбооны Team Falcons болон Туркийн Aurora Gaming, Монгол Улсын "The Mongolz", Бразилын Furia, Европын холбооны G2 багууд гурван хожилтой болж шигшээ шатанд шалгарсан бол Хятадын "Lynn Vision Gaming", өмнөх жилийн энэ тэмцээний аварга Хятадын "TYLOO", Францын "3DMAX", Бразилийн Legacy, Европын холбооны HEROIC, багууд гурван хожигдолтой болж хасагдлаа.