Т.Энхжин “Загреб-2025” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Т.Энхжин “Загреб-2025” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Серби улсын Загреб хотоо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.  Өнгөрсөн шөнө эмэгтэйчүүдийн 65 кг-д Т.Энхжин хүрэл медаль хүртлээ.

Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга АНУ-ын Эллен Килти байсан юм. 

Тун тэнцүүхэн өрнөсөн энэхүү барилдаанд Т.Энхжин 4:2-оор илүүрхэж, Монголын багийн гурав дахь медалийн эзэн боллоо.

Харин 62 кг-ын хагас шигшээд Японы бөх Сакура Мотокитой барилдсан дэлхийн аварга П.Орхон оноогоор цэвэр ялагдав. 

П.Орхон өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ