"The Mongolz" Хятадын "TYLOO" багийг хожлоо

Электрон спортын CS2 төрлийн "FISSURE Playground 2" тэмцээн /2025.09.12/ өдөр Серби улсын Белград хотноо болж байна. Тус тэмцээн 1250,000 ам.долларын шагналын сантай бөгөөд Монгол Улсын "The Mongolz" баг оролцож байгаа юм.

Өчигдөр "The Mongolz" баг  Хятадын "TYLOO" багтай тоглож 2-1 (Mirage 10-13, Overpass 13-10, Ancient 13-7) харьцаагаар хожиж хоёр хожил, нэг хожигдолтой болсон юм. Улмаар өнөөдөр тэд мөн адил хожил, хожигдолтой байгаа АНУ-ын "FaZe Clan" багтай тоглоно. Хоёр баг өмнө нь зургадугаар сард болсон "BLAST.tv Austin Major 2025" шигшээ шатанд таарсан бөгөөд 2-0 харьцаагаар "The Mongolz" баг хожиж байжээ.

Манай залуус эхний тоглолтоо Францын "3DMAX" багтай тоглож 1-2 (inferno 10-13, Ancient 13-5, Nuke 9-13) харьцаагаар хожигдсон юм. Улмаар хоёр дахь тоглолтоо мөн адил нэг хожигдолтой байгаа Хятадын "Lynn Vision Gaming" багтай хийж 2-0 (Dust2 13-11, Ancient 13-6, Nuke 0-0) харьцаагаар хожсон юм.

 

Тэмцээн нь Swiss Stage дүрмээр явагдах бөгөөд 3 хожсон баг шигшээ шатанд шалгарч, 3 хожигдсон баг тэмцээнээс хасагдах журамтай. Улмаар Европын холбооны Team Falcons болон Туркийн Aurora Gaming багууд гурван хожилтой болж шигшээ шатанд шалгарсан бол Хятадын "Lynn Vision Gaming" болон Евродын холбооны HEROIC багууд гурван хожигдолтой болж хасагдлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ