Воллейбол эмэгтэйчүүдийн ДАШТ-д Италийн шигшээ тэргүүллээ

Воллейбол эмэгтэйчүүдийн ДАШТ-д Италийн шигшээ тэргүүллээ

Эмэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландад болж байгаа бөгөөд 32 баг өрсөлдсөнөөс алт болон хүрэл медалийн төлөө өрсөлдөх дөрвөн баг үлдээд байгаа билээ. 

Алтан медалийн төлөө 35 тоглолт дарааллаж хожигдол үзээгүй байгаа дэлхийд тэргүүлж байгаа Италийн шигшээ дэлхийн аваргын медалийн төлөө анх удаа шалгараад байгаа Туркийн багтай тоглож 3-2 (25-23, 13-25, 26-24, 19-25, 15-8) харьцаагаар хожиж хожлын цувралаа үргэлжлүүлж сүүлийн дөрвөн том тэмцээнд дарааллаж түрүүлж байна.

Харин хүрэл медалийн төлөө Япон болон Бразилийн багууд үлдсэн бөгөөд эхний хоёр үеийг алдаад байсан Япон дарааллаж хоёр үеийг авсан ч 3-2 (25-12, 25-17, 19-25, 27-29, 18-16) харьцаагаар Бразил хожил байгуулсан байна.

 

Шилдэг өндрийн довтлогч: Маюү Ишикава |Япон|, Габи |Бразил|

Шилдэг голын хаагч: Ана Данеси |Итали|, Эда Эрдем |Турк|

Шилдэг довтлогч (OP): Мелисса Варгас |Турк|

Шилдэг хамгаалагч: Моника Де Женнаро |Итали|

Шилдэг холбогч & MVP: Алессиа Орро|Итали|

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ