Олон улсны сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг эрэгтэй сагсан бөмбөгийн олон улсын аварга шалгаруулах 42 дахь удаагийн "Евробаскет" аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Дөрвөн удаагийн аварга Испаний шигшээ баг анх удаа хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнийг өндөрлүүлж байна. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Яннис Антетокумпогоор удирдуулсан Грекийн багтай тоглож 86-90 харьцаагаар хожигдож хоёр хожил гурван хожигдолтой болжээ. Тус тоглолтын эхний хоёр үед 14 онооны тэргүүллийг авч чадсан Грек гуравдугаар үед оноог бариулж дөрвөн онооны тэргүүлэлтэй дуусчээ. Улмаар шийдвэрлэх үед Испани тэргүүллээ авч чадсан ч төгсгөлийг тааруухан хийснээр хожигдол хүлээжээ.
Тус тоглолтод Яннис Антетокумпо 25 оноо, 14 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Тайлер Дорси 22 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жэйми Прадилла 14 оноо, Марио Сайнт Супрэй 13 оноог авчээ.