Электрон спортын CS2 төрлийн "FISSURE Playground 2" тэмцээн маргааш /2025.09.12/ өдөр Серби улсын Белград хотноо эхэлнэ. Тус тэмцээн 5,000 ам.долларын шагналын сантай бөгөөд Монгол Улсын "The Mongolz" баг оролцож байгаа юм.
Манай залуус маргааш эхний тоглолтоо Францын "3DMAX" багтай 19:30 цагт тоглох юм.
Тэмцээний формат нь Swiss Stage, 3 хожсон баг Playoffs-д шалгарч, 3 хожигдсон баг тэмцээнээс хасагдах журамтай.