Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /FIBA 3x3 World Cup 2025/ Монгол Улсын төв цэг Сүхбаатарын талбайд болж өчигдөр аваргаа тодрууллаа. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд дэлхийн чансааны 20 орны баг оролцон бөгөөд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг алтан медалийн төлөө Нидерландын шигшээ багтай тоглож, 15:9-өөр ялагдаж, мөнгөн медалийн эзэд боллоо.
Манай эмэгтэй баг D хэсэгт Испани, Герман, Украйн, Бразилийн багтай орсон бөгөөд хэсгийн эхний тоглолтоо Бразилийн эсрэг хийж 14-16 харьцаагаар Н.Нандинхүслэний эцсийн мөчид хийсэн оноогоор хожил байгуулсан бол дараагийн тоглолтоо Испаний багтай хийж 22-10 харьцаагаар хожигдол хүлээжээ. Улмаар гурав дахь тоглолтоо Германы эсрэг хийж 14-18 харьцаагаар хожсон бол хэсгийн сүүлийн тоглолтоо нэмэлт цагт О.Хулангийн хоёр оноогоор хожиж хэсгийг хоёрдугаар байраар гарсан юм.
Шигшээ шатны 12 багаас хэсгийг тэргүүлсэн баг нь шилдэг наймд үлдэж байгаа бөгөөд хэсгийн 2 болон 3-т орсон баг нь нэмэлт тоглолт хийх юм. Улмаар манай эмэгтэй баг шилдэг наймд орохын тулд эхний тоглолтоо Хятадын багтай хийж 19-21 харьцаагаар Б.Ариунцэцэгийн нэмэлт оноогоор хожиж шилдэг наймд АНУ-ын багийг үндсэн багт 15-18 харьцаагаар билээ.
Улмаар Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Польшийн шигшээ багийг 18:17-гоор хожиж, Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний финалд шалгарсан юм.