Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн 3х3 баг нэг хожиж, нэг хожигдолтой боллоо

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн 3х3 баг нэг хожиж, нэг хожигдолтой боллоо

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /FIBA 3x3 World Cup 2025/ Монгол Улсын төв цэг Сүхбаатарын талбайд өнөөдөр эхлэлээ. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд дэлхийн чансааны 20 орны баг оролцоно.

Манай эмэгтэй баг D хэсэгт Испани, Герман, Украйн, Бразилийн багтай орсон бөгөөд хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Бразилийн эсрэг хийж 14-16 харьцаагаар Н.Нандинхүслэний эцсийн мөчид хийсэн оноогоор хожил байгуулсан бол дараагийн тоглолтоо Испаний багтай хийж 22-10 харьцаагаар хожигдол хүлээжээ. Улмаар маргааш буюу зургадугаар сарын 26-ны өдөр хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ. Тэд гурав дахь тоглолтоо Германы эсрэг 18:00 цагт хийх бол хэсгийн сүүлийн тоглолт Украйн эсрэг 20:15 цагт хийнэ.

Харин эрэгтэй шигшээ баг В хэсэгт АНУ, Литва, Япон, Монтенегро багуудтай орсон бөгөөд эхний тоглолтоо өчигдөр хийж 21-18 харьцаагаар АНУ-ын багт хожигдсон юм. Улмаар хоёр дахь тоглолтоо Литвийн багтай хийж 21-16 харьцаагаар мөн адил хожигдлоо. Улмаар хоёр хожигдолтой болж хэсгийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Тэд хэсгийн үлдсэн хоёр тоглолтоо өнөөдөр буюу зургадугаар сарын 25-ны 18:00 цагт Монтенегро улсын багтай тоглох бол хэсгийн сүүлийн тоглолтоо Японы багтай 20:15 цагт хийнэ.

Тоглолт хэсгийг тэргүүлсэн баг нь шигшээ шатны шилдэг наймд шууд шалгарах бол хэсэгт хоёр болон гуравт бичигдсэн баг нь нөгөө хэсгийн хоёр болон гурваар гарсан багтай тоглож хожсон баг нь шилдэг наймд үлдэх юм.

KfLTb5Qam2EPBLg.png

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ