ДАШТ-д түүхэн амжилт гаргасан сагсан бөмбөгийн тамирчидад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ

ДАШТ-д түүхэн амжилт гаргасан сагсан бөмбөгийн тамирчидад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ

Сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй багийнхандаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ. 

Ерөнхийлөгч, Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!

Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо.

Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.

Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Атгасан гар шиг эвтэй байж амжилт, ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.

Амжилтаа улам ахиулж олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье гэжээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ