NBA-ын аваргын төлөөх цувралд дорнод бүсээс Индиана Пэйсэрс, өрнөд бүсээс Оклахома Сити Тандер багууд үлдээд байгаа билээ. Өнөөдөр цувралын гурав дахь тоглолт Индиана Пэйсэрс багийн талбайд болж 107-116 харьцаагаар хожиж цувралыг 1-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ.
Улмаар цувралын дөрөв дэх тоглолт Пэйсэрсийн талбайд зургадугаар сарын 14-ний өглөө 08:00 цагт болно.
Тус тоглолтод Тайрис Халибөртэн 22 оноо, 9 самбар, 11 дамжуулалт, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Паскал Сиакам 21 оноо, 6 самбар, 4 дамжуулалт, 2 таслалт, сэлгээнээс Беннедикт Матурн 27 оноог авсан байна. Эсрэг багаас Жэйлин Уйлиамс 26 оноо, Шай Гилжус Александр 24 оноо, Чет Холмгрин 20 оноо, 10 самбараас бөмбөг авсан байна.