Хасын Хүлэгүүд баг “BCL Asia” тэмцээний хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

Хасын Хүлэгүүд баг “BCL Asia” тэмцээний хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын Лигийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд аваргын цомыг нь өргөсөн "Хасын Хүлэгүүд" баг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт /Basketball champions league asia/ өрсөлдөж байна.

Манай залуус шилдэг дөрвөн багийн нэг болоод байгаа бөгөөд хасагдах шатны шигшээ тоглолт өчигдөр буюу зургадугаар сарын 12-ний өдөр Японы Уцуномия Брекс багтай тоглож 70-93 харьцаагаар ялагдал хүлээлээ. Улмаар хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.

Тус тоглолтод Б.Барсболд 24 оноо, С.Биндэръяа 10 оноог авсан бол Жордан Миллер 10 оноо, Иан Миллер 9 оноог авсан байна.

Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт 9 улсын баг оролцож байгаа бөгөөд гурван хэсэгт хуваагдсан. Манай залуус "А" хэсэгт БНХАУ-ын "Жэцзян Лайонс", Ираны "Табиат" багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд БНХАУ-ын "Жэцзян Лайонс" багтай тоглож хожсон. Хэсгийн сүүлийн тоглолтоо Ираны "Табиат" багтай тоглож хожигдсон билээ. Улмаар хэсгийн хоёрдугаар байраар гарсан юм.

Хасагдах шатны эхний өрсөлдөгч нь Филиппины лигийн аварга баг Мералко Болтс багтай тоглож 78-83 харьцаагаар манай залуус хожсон юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ