The MongolZ мажорын эхний тоглолтоо Бразилийн FURIA багтай тоглоно

The MongolZ мажорын эхний тоглолтоо Бразилийн FURIA багтай тоглоно

1,250,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай “BLAST.tv Austin Major 2025” буюу CS2-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд зургадугаар сарын 3-ний өдөр эхлэлээ.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас анх удаа хоёр баг тоглох бөгөөд тэдний нэг болох The MongolZ баг гуравдугаар шатнаас тоглолтууд эхэлнэ. Тус тоглолт нь Бразилийн FURIA багтай учраа таарсан бөгөөд хоёр багийн тоглолт нөгөөдөр буюу зургадугаар сарын 13-ны шөнийн 01:30 цагт болно. Хоёр багийн хувьд он гарсанаас хойш нийт гурван тоглолтод /IEM Dallas 2025, PGL Astana 2025, PGL Bucharest 2025/ таарч тоглож The MongolZ 3 хожилтой байгаа билээ.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно. 

Харин Монголоос оролцож байгаа нөгөө баг болох "Chinggis Warriors" эхний шатнаас оролцож 1 хожил, 3 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. 

"Chinggis Warriors" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал 'carnage', Б.Өнөдэлгэр 'controlez', З.Ундрахбаяр 'ROUX', Я.Ариунжаргал 'ariucle', Э.Төгс-Эрдэнэ 'efire', Б.Содбилэг 'cool4st' нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ