Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын Лигийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд аваргын цомыг нь өргөсөн "Хасын Хүлэгүүд" баг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт /Basketball champions league asia/ өрсөлдөж байна.
Тэмцээний шигшээ цуврал өнөөдөр буюу зургадугаар сарын 11-ний өдөр эхлэх бөгөөд манай баг Филиппины Мералко Болтс багтай 19:00 цагт тоглохоор боллоо.
Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт 9 улсын баг оролцох бөгөөд гурван хэсэгт хуваагдана. Манай залуус "А" хэсэгт БНХАУ-ын "Жэцзян Лайонс", Ираны "Табиат" багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд БНХАУ-ын "Жэцзян Лайонс" багтай тоглож хожсон. Хэсгийн сүүлийн тоглолтоо Ираны "Табиат" багтай тоглож хожигдсон билээ. Улмаар хэсгийн хоёрдугаар байраар гарсан юм.