Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын Лигийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд аваргын цомыг нь өргөсөн "Хасын Хүлэгүүд" баг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт /Basketball champions league asia/ өрсөлдөж байна.
Сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигт 9 улсын баг оролцох бөгөөд гурван хэсэгт хуваагдана. Манай залуус "А" хэсэгт БНХАУ-ын "Жэцзян Лайонс", Ираны "Табиат" багуудтай нэг хэсэгт орсон бөгөөд БНХАУ-ын "Жэцзян Лайонс" багтай тоглож 84-67 харьцаагаар хожсон билээ.
Тэд өнөөдөр Ираны "Табиат" багтай тоглож 78-76 харьцаагаар хожигдож тус тэмцээний анхны хожигдлоо амслаа. Тус тоглолтод Жордан Толбэрт 16 оноо, 7 самбар, Иан Беннет Миллэр 16 оноо, 9 дамжуулалт, Жорди Циманга 13 оноо, 12 самбараас бөмбөг авчээ.
Тус тэмцээний хэсгийн шатанд хамгийн тааруу амжилтүзүүлсэн 1 баг хасагдаад шөвгийн наймаас эхлүүлэн багууд хасагдах журмаар явсаар аваргаа тодруулах юм.