NBA-ын аваргын төлөөх цувралд дорнод бүсээс Индиана Пэйсэрс, өрнөд бүсээс Оклахома Сити Тандер багууд үлдээд байгаа билээ. Өнөөдөр хоёр дахь тоглолт Тандерын талбайд болсон бөгөөд 107-123 харьцаагаар хожиж цувралыг 1-1 болгож тэнцүүллээ. Улмаар цувралын гурав дахь тоглолт Пэйсэрсийн талбайд зургадугаар сарын 12-ны өдөр өглөө 08:30 цагт болно.
Тус тоглолтод Шай Гилжус Александр 34 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, 4 таслалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлин Уйлиамс 19 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, сэлгээнээс Алекс Карусо 20 оноо, Аарон Уйггинс 18 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Тайрис Халибөртэн 17 оноо, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Паскал Сиакам 15 оноо, Майлс Турнер 16 оноо, Аарон Несмит 14 оноо, сэлгээнээс Беннедикт Матурн 14 оноо, Макконнел 11 оноог авсан байна.