“Милан” нэгдүгээр сард Оказакиг авах оролдлого хийнэ

“Милан” нэгдүгээр сард Оказакиг авах оролдлого хийнэ

Английн аварга “Лестер” клубын довтлогч Шинжи Оказакиг Италийн “Милан” клуб сонирхож эхэлжээ. Premium Sport-ын мэдээлж байгаагаар Япон тоглогчийг ирэх нэгдүгээр сард өвлийн солилцоо наймааны цонхоор авахаар төлөвлөж байгаа ажээ.

Учир нь “Милан”-ы хагас хамгаалагч Кэйсүкэ Хонда энэ улирлын төгсгөлд чөлөөт агент болох учраас түүнийг орлуулахаар ийн Шинжиг сонирхож буй нь энэ юм байна. Оказаки одоогоор Английн премьер лигт 7 тоглолтод оролцож, нэг гоол оруулаад байгаа юм.

Тэрбээр “Лестер”-тэй 2019 он хүртэл гэрээтэй байгаа. Мөн түүний зах зээлийн үнэ 10 сая еврогоор хэмжигдэж байгаа ажээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.