“Манчестер Юнайтед” Пепег сонирхож байна

“Манчестер Юнайтед” Пепег сонирхож байна

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын төвийн хамгаалагч Пепе Английн лигт замналаа үргэлжлүүлж магадгүй байна. Учир нь “Манчестер Юнайтед”-ны дасгалжуулагч Жозе Моуриньо “Реал”-ын хамгаалагч Пепег авахыг хүсч байгаа ажээ.

Тэр ирснээр “Улаан чөтгөрүүд”-ийн хамгаалалт илүү сайжирна хэмээн Моуриньо үзэж байгаа аж.  “Манчестер Юнайтед”-аас гадна Пепег “Ювентус” сонирхож байгаа юм байна. Пепегийн “Реал”-тай байгуулсан гэрээ энэ улирлын төгсгөлд дуусгавар болох билээ. Хэдийгээр тэрбээр гэрээгээ сунгахыг хүсч байгаа ч хоёр талд тохиролцоонд хүрээгүй байгаа юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.