Европын топ 5 лигт “Реал”, “Байерн”, “Тоттенхэм” тэргүүтэй зургаан баг хожигдоогүй байна

Европын топ 5 лигт “Реал”, “Байерн”, “Тоттенхэм”  тэргүүтэй зургаан баг хожигдоогүй байна

Европын топ таван лигийн хүрээнд одоогийн байдлаар 6 баг ганц хожигдоогүй байна. Тухайлбал, Испанийн Ла лигт “Реал Мадрид” клуб ганц ч хожигдоогүй байгаа юм. Эхний 10 тойрогт Эзэн хааны баг 7 хожиж, гурав тэнцээд байгаа.

Харин Германы Бундес лигт “Байерн Мюнхэн”, “Лейпциг”, “Хоффенхайм” клубүүд хожигдоогүй яваа юм. Алдарт “Байерн Мюнхэн” клубын хувьд эхний есөн тойрогт 7 хожиж, хоёр тэнцсэн. Тэгвэл “Лейпциг” 6 хожиж, гурван тэнцсэн бол “Хоффенхайм” 5 хожиж, 4 тэнцсэн амжилттай яваа юм.

Францийн лигт бол “Ницца” клуб хожигдол амсаагүй яваа юм. Эхний 11 тойрогт “Ницца” 9 хожиж, ердөө хоёр тэнцээд байгаа билээ.

Тэгвэл Английн премьер лигт “Тоттенхэм” клуб ганц ч хожигдоогүй хэвээр байна. Лондон хотын баг эхний 10 тойрогт 5 хожиж, 5 тэнцээд байгаа юм. Харин Италийн Сери А лигт хожигдоогүй баг байхгүй байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.