Антонио Конте: Аваргын төлөө өрсөлдөнө гэж хэлэхэд хэтэрхий эрт байна

Антонио Конте: Аваргын төлөө өрсөлдөнө гэж хэлэхэд хэтэрхий эрт байна

Английн Лондон хотын “Челси” клуб премьер лигийн 10 дугаар тойрогт “Саутгэмптон” клубтэй тулж, 2:0-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтын дараа “Челси”-гийн дасгалжуулагч Антонио Конте өөрийн байр суурийг хуваалцжээ.

 

Тэрбээр “Өнөөдрийн тоглолтод сэтгэл хангалуун байна. Тамирчид маань хожих чин хүсэлтэй байгааг би харсан. Хөгжөөн дэмжигчид маань ч гэсэн сүүлчийн минут хүртэл биднийг дэмжсэн. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна, бид хамтдаа ялж чадна.

 

Бид дөрвөн тоглолт дараалан ялалт байгуулж чадлаа. Энэ бол гайхалтай. Нэмж хэлэхэд, бид энэ тоглолтод хоёроос ч илүү гоол оруулах боломжтой байсан. Гэхдээ одоо аваргын төлөө өрсөлдөх талаар ярихад хэтэрхий их байна. Бид үргэлжлүүлэн сайн тоглох ёстой” хэмээн ярьжээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.