Балотелли 6 дахь гоолоо оруулж, “Ницца” 9 дэх хожлоо авлаа

Балотелли 6 дахь гоолоо оруулж, “Ницца” 9 дэх хожлоо авлаа

Францийн Лиг-1-ийн 11 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ницца” клуб талбайдаа “Нант”-ыг хүлээж авч, 4:1-ээр буулгаж авсан. Ингэснээр 29 оноотой болж, араасаа нэхэж байгаа “Монако” болон “ПСЖ” багуудаас 6 оноогоор тасарлаа.

Мөн “Ницца” эхний 11 тойрогт 9 хожиж, хоёр тэнцсэн амжилттайгаар хожигдоогүй явж байна. Энэ удаагийн тоглолтод талбайн эздээс 9, 65 дахь минутад Сипрьен хоёрыг оруулсан. Тэгвэл 27 дахь минутад Марио Балотелли лигийн 6 дахь гоолоо оруулсан юм. Мөн 60 дахь минутад Франц довтлогч Алассан Плеа лигийн 7 дахь гоолоо оруулсан байна.

Тэгвэл зочдоос 47 дахь минутад Сала нэр төрийн ганц гоол оруулсан байна. “Нант” клубын хувьд 11 тойргийн дараах байдлаар 11 оноотой болж, 15 дугаар байрт бичигдэж байгаа юм.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.