The MongolZ хасагдах шатанд Aurora Gaming багтай тоглохоор боллоо

The MongolZ хасагдах шатанд Aurora Gaming багтай тоглохоор боллоо

1,000,000 ам.долларын (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай "Intel Extreme Masters Dallas 2025" тавдугаар сарын 19-25-ны хооронд Америкийн нэгдсэн улсын Даллас хотод дэлхийн шилдэг 16 баг оролцсон тэмцээний шигшээ шатны тоглолтууд болж байна.

Тус тэмцээнд уригдаж оролцож байгаа The MongolZ баг оролцож байгаа бөгөөд А бүсийн аваргын төлөө Европын холбооны Team Vitality багтай тоглож 1-2 (Inferno 10-13, Nuke 13-7, Mirage 13-11) харьцаагаар хожигдож шигшээ шатны тоглолтыг шилдэг зургаагаас үзүүлэхээр боллоо. Тус тоглолт тавдугаар сарын 24-ний шөнө 02:15 цагаас болох бөгөөд Европын холбооны Aurora Gaming багтай тоглоно. Хоёр баг өмнө нь "IEM Dallas 2025" тэмцээний шигшээ шатанд 0-2 (Mirage 5-13, Anubis 14-16) харьцаагаар хожигдож байсан билээ.

The MongolZ эхний тоглолтоо Бразилийн Furai багтай тоглож 2-0 (Anubis 13-7, Mirage 13-7) харьцаагаар хожсон бол хоёр дахь тоглолтоо Европын холбооны G2 Esports багтай тоглож 2-0 (Inferno 13-4, Dust2 13-7) харьцаагаар хожлоо.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ