Индиана Пэйсэрс нэмэлт цагт Нью Иорк Никс багийг хожлоо

Индиана Пэйсэрс нэмэлт цагт Нью Иорк Никс багийг хожлоо

NBA-ын дорнод бүсийн аваргын төлөөх тоглолт Нью-Иорк Никс талбайдаа Индиана Пэйсэрс багтай цувралын эхний тоглолтыг хийлээ. Тоглолт дөрвөн үеийн турш энэ тэнцүүхэн өрсөлдөж үндсэн цаг дуусахтай зэрэгцэж Пэйсэрсийн холбон тоглогч Тайрез Халибуртон зураас гишгэж шидэж 125-125 харьцаагаар тэнцүүлжээ. Улмаар нэмэлт цагт оноо ойрхон байсан ч Пэйсэрс 138-135 харьцаагаар хожиж эсрэг багийн талбайгаас хожил байгууллаа.

Улмаар цувралыг 1-0 харьцаагаар Пэйсэрс тэргүүлж эхэлсэн бол цувралын хоёр дахь тоглолт тавдугаар сарын 24-ны өглөө 08:00 цагт тоглоно.

Тус тоглолтод Тайрез Халибуртон 31 оноо, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Аарон Смит 30 оноо, Паскал Сиакам 17 оноо, 5 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жэйлн Брансон 43 оноо, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Карл Энтони Таунс 35 оноо, 12 самбар, Майкл Бриджис, ӨүЖи Ануноби нар тус бүр 16 оноог авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ