PGL-ээс зохиож буй 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Astana 2025" тэмцээний шилдэг 16 баг тоглож байгаа билээ. Тэгвэл хэсгийн шатны тоглолт өндөрлөж шилдэг найман багийн шигшээ шатны тоглолт өчигдөр /2025.05.16/ боллоо. Шигшээ тоглолтод The MongolZ шалгарсан бөгөөд Европын холбооны Aurora Gaming багтай тоглож 0-2 (Mirage 5-13, Anubis 14-16) харьцаагаар хожигдлоо. Улмаар манай залуусын тоглолт энэ хүрээд дуусч байгаа бөгөөд манай залуусын дараагийн тэмцээн нөгөөдөр эхлэх буюу тавдугаар сарын 19-ны өдөр эхлэх "IEM Dallas 2025" тэмцээнд оролцоно.
The MongolZ эхний тоглолтоо Бразилын "FURIA"-тай хийж 2-1 (Mirage 13-4, Anubis 7-13, Inferno 13-9) хоёр дахь тоглолтоо Бразилийн "MIBR" багтай хийж 2-0 (Mirage 13-5, Anubis 13-6) харьцаагаар хожсон юм. Улмаар гурав дахь тоглолтоо Европын холбооны "NAVI" багтай тоглож 2-0 (Inferno 13-11, Mirage 13-11) харьцаагаар хожлоо. Улмаар гурван хожилтой болж шигшээ тоглолтод оролцох эрхтэй болж, 2025 он гарснаас хойш тав дахь тэмцээндээ шигшээ шатанд үлдэж байна.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.