NBA-ын дорнод бүсийн аваргын төлөө Нью-Иорк Никс багийн залуус 25 жилийн дараа шалгарч үлдлээ. Тэд 1998-1999 оны улиралд Патрик Юингаар тэргүүлсэн тоглогчид Индиана Пэйсэрс багтай үлдэж 4-2 харьцаагаар ялж NBA-ын цомын төлөө үлдлэж байжээ.
Харин өнөөдрийн цувралын зургаа дахь тоглолтод Никс өөрсдийн талбайд Мэдисон Скайр Ганденд өнгөрсөн жилийн аварга Бостон Селтикс багийг хүлээн авч 81-119 харьцаагаар Никс ялалт байгууллаа. Улмаар цуврал 2-4 харьцаагаар Никс хожиж дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэдний өрсөлдөгч Индиана Пэйсэрс бөгөөд тавдугаар сарын 22-ны өглөө 08:00 цагт Никсийн талбайд эхний тоглолтоо хийнэ.
Тус тоглолтод ӨүЖи Ануноби 23 оноо, 9 самбар, 2 таслалт, 2 хаалт, Жэйлин Брансон 23 оноо, 6 самбар, 6 дамжуулалт, Майкл Бриджс 22 оноо, Карл Энтони Таунс 21 оноо, 12 самбараас бөмбөг авч бүгд жигд тоглолтыг үзүүлсэн бол Жош Харт 10 оноо, 11 самбар, 11 дамжуулалтаар трипл Дабл гүйцэтгжээ. Эсрэг багаас Жэйлн Браун 20 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол бусад тоглогчид тааруухан тоглолтыг үзүүлжээ.