Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо

Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт Денвер Наггетс талбайдаа Хьюстон Рокетс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолт Рокетс талбайдаа хүлээн авсан ч хожигдоод байсан бол энэ удаагийн тоглолт нэмэлт цагт шийдэгдлээ. 

Тус тоглолтод Никола Иокич 39 оноо, 15 самбар, 10 дамжуулалт,  2 хаалт, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 35 оноо, 5 дамжуулалтаар тусалж Наггетс 125-128 харьцаагаар хожил байгууллаа. Улмаар улирлын 19 хожил, 6 хожигдолтойгоор өрнөд бүсийн хоёрдугаар байрыг хадгалж байгаа юм.

Харин талбайд эздээс Алперин Сэнгүн 33 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 25 оноо, 5 самбар, 7 дамжуулалт, 5 хаалтыг гүйцэтгэсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ