Денвер Наггетс талбайдаа ялалт байгуулж цувралын долоо дахь тоглолтыг гаргалаа

Денвер Наггетс талбайдаа ялалт байгуулж цувралын долоо дахь тоглолтыг гаргалаа

NBA-ын өрнөд бүсийн хагас шигшээн зургаа дахь тоглолт Денвер Наггетс талбайдаа өрнөд бүсийг тэргүүлсэн Оклахома Сити Тандер багтай тоглолоо. Тоглолтын эхний хагаст Дортын холын шидэлтээр гурван оноогоор тэргүүлж дуусгасан Тандер сүүлийн хагаст тааруухан тоглолт үзүүлж 107-119 харьцаагаар Тандер хожигдлоо. Улмаар цувралын харьцаа 3-3 болж тэнцсэн бөгөөд цувралын сүүлийн буюу долоо дахь тоглолт Тандерын талбайд тавдугаар сарын 19-ны өглөө болно.

Энэ улиралд Наггетс ийнхүү хоёр дахь удаагаа долоо дахь тоглолтыг хийж байгаа бөгөөд өмнөх цувралыг Лос Анжелес Клипперс багийг 4-3 харьцаагаар хожиж байжээ.

Өнөөдрийн тоглолтод Никола Иокич 29 оноо, 14 самбар, 8 дамжуулалт, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 25 оноо, 8 самбар, 7 дамжуулалт, Кристиан Браун 23 огоо, 11 самбар, 5 дамжуулалт, 3 таслалт, сэлгээнээс Жулиан Стравтэр 15 оноог авсан байна. Эсрэг багаас Шай Гилжус Александр эхний хагас дуусаагүй байхад дөрөв дэх алдаа гаргасан бөгөөд 32 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Чет Холмгрин 19 оноо, 11 самбараас бөмбөг авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ