The MongolZ "PGL Astana 2025" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

The MongolZ

PGL-ээс зохиож буй 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Astana 2025" тэмцээний шилдэг 16 баг тоглож эхэллээ. 

Тус тоглолтод гурав хожсон баг нь шигшээ шатанд шалгарах бөгөөд гурав хожигдсон баг нь тэмцээнээ өндөрлүүлэх юм. Тэгвэл хоёр хожилтой байсан Монголын The MongolZ энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд өчигдөр гурав дахь тоглолтоо Европын холбооны "NAVI" багтай тоглож 2-0 (Inferno 13-11, Mirage 13-11) харьцаагаар хожлоо. Улмаар гурван хожилтой болж шигшээ тоглолтод оролцох эрхтэй болж, 2025 он гарснаас хойш тав дахь тэмцээндээ шигшээ шатанд үлдэж байна.

Шигшээ шатны тоглолт энэ сарын 16-наас эхлэнэ. 

Манай залуус эхний тоглолтоо Бразилын "FURIA"-тай хийж 2-1 (Mirage 13-4, Anubis 7-13, Inferno 13-9) хоёр дахь тоглолтоо Бразилийн "MIBR" багтай хийж 2-0 (Mirage 13-5, Anubis 13-6) харьцаагаар хожсон юм.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ