The MongolZ гурав дахь тоглолтоо "NAVI" багтай өнөөдөр 19:00 цагт тоглоно

The MongolZ гурав дахь тоглолтоо

PGL-ээс зохиож буй 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Astana 2025" тэмцээний шилдэг 16 баг өчигдрөөс тоглож эхэллээ. 

Тус тоглолтод гурав хожсон баг нь шигшээ шатанд шалгарах бөгөөд гурав хожигдсон баг нь тэмцээнээ өндөрлүүлэх юм. Монголын The MongolZ энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд хоёр дахь тоглолтоо өчигдөр Бразилийн "MIBR" багтай хийж 2-0 (Mirage 13-5, Anubis 13-6) харьцаагаар хожсон юм. Улмаар тэд өнөөдөр Европын холбооны "NAVI" багтай 19:00 цагт тоглохоор боллоо. Хоёр баг өмнө нь найман тэмцээнд таарч тоглосон бөгөөд гуравт нь Монголын The MongolZ хожиж байсан бөгөөд сүүлд BLAST Open Lisbon 2025 тэмцээнд таарч тоглож 1-2 харьцаагаар хожигдсон байна.

Монголын The MongolZ эхний тоглолтоо Бразилын "FURIA"-тай хийж 2-1 (Mirage 13-4, Anubis 7-13, Inferno 13-9) харьцаагаар хожсон билээ.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ