PGL-ээс зохиож буй 1,250,000 ам.долларын шагналын сантай "PGL Astana 2025" тэмцээний шилдэг 16 баг өчигдрөөс тоглож эхэллээ.
Тус тоглолтод гурав хожсон баг нь шигшээ шатанд шалгарах бөгөөд гурав хожигдсон баг нь тэмцээнээ өндөрлүүлэх юм. Харини тус тэмцээнд Монголын The MongolZ эхний тоглолтоо маргааш 16:00 цагаас Бразилын "FURIA"-тай хийж 2-1 (Mirage 13-4, Anubis 7-13, Inferno 13-9) харьцаагаар хожлоо. Улмаар тэд өнөөдөр мөн адил нэг хожилтой байгаа Бразилийн "MIBR" багтай 13:00 цагаас хийнэ.
Манай залуус сүүлд "MIBR" багтай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Шанхай мажорт тоглосон бөгөөд тус тоглолтод 13-6 харьцаагаар хожиж байжээ.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.