NBA-ын хагас шигшээн штаны цувралын хоёр дахь тоглолт Минносато Тимбэрволвис талбайдаа Голдэн Стэйт Уорроиорс багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Тимбэрволвис талбайдаа хожигдсон бөгөөд энэ удаагийн тоглолтод тоглолтын эхнээс тэргүүллийг авсан бол улмаар тэргүүллээ алдалгүй явсаар 93-117 харьцаагаар хожил байгууллаа.
Улмаар цувралыг 1-1 харьцаатай болгож тэнцүүлсэн бөгөөд дараагийн хоёр тоглолт Уорриорсын талбайд болно.
Тус тоглолтод Энтони Эдвардс 20 оноо, 9 самбар, 5 дамжуулалт, 3 таслалтаар багаа тэргүүлсэн бол Жульс Рендл 24 оноо, 7 самбар, 11 дамжуулалт, сэлгээнээс Никэйл Александр Валкер 20 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Стифэн Көрри гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөл Жимми Батлер 17 оноо, 7 самбар, Бадди Хилд 15 оноо, сэлгээнээс Жонатон Куминга 18 оноог авсан байна.