NBA-ын шигшээ шатын хагас шигшээн тоглолтууд болж байна. Өнөөдөр дорнод бүсийн тэргүүлсэн баг Клевлэнд Кавальерс талбайдаа Индиана Пэйсэрс багтай цувралын тав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхлэлийг талбайн эзэд гайхалтай хийж 12 оноогоор тэргүүлж байсан ч хоёр болон гуравдугаар үед тааруухан тоглож есөн оноогоор хожигдож дуусгасан юм. Гэвч дөрөвдүгээр үеийн эхлэлийг Кавальерс онооны зөрүүг ойртуулсан ч зочид тэр бүрт нь хариуг өгснөөр 114-105 харьцаагаар Пэйсэрс хожиж дуусгалаа.
Улмаар цуврал 4-1 харьцаагаар Индиана Пэйсэрс цувралыг дуусгаж дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ. Тэдний өрсөлдөгч Нью-Иорк Никс болон Бостон Селтикс багуудын цувралд дөрөв ялсан багтай нь тоглоно. Цувралыг Никс 3-1 харьцаагаар ялж байгаа билээ.
Пэйсэрсээс өнөөдөр Тэйрис Хайлибуртэн 31 оноо, 6 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Паскал Сиакам 21 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, 2 хаалт, Эндрю Нембхард 18 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Донован Митчел 35 оноогоор бүх тоглогчдыг оноогоор тэргүүлсэн бол Эван Мобли 24 оноог авсан байна.