Орон нутгийн сонгуулийн санал хураалт сар хүрэхгүй хугацааны дараа болно. Энэ сонгуульд аймаг, сумдынхаас илүүтэй “…НИТХ-ын сонгуульд аль нам ялж, хотыг хэн мэддэг болох вэ” гэдэг олны анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Мэдээж, хотод хамгийн хүчтэй өрсөлдөгч нь МАН, АН, ХҮН намынхан байгаа юм. Уг нь УИХ-ын сонгуулийн дараа энэ гурван нам нийлж Засгийн газар байгуулсан. Харин Орон нутгийн сонгуульд тусдаа орж байгаа юм.
Гэхдээ Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад л МАН, АН-ын Хотын намын хороод нь хар PR-аар зодолдоод эхэллээ. Ингэхдээ тэд бодлого биш бродюр ярьж, түүнийхээ ард бохир улс төрийн акцуудыг бие биедээ шидэж байна. Харин ХҮН намын тухайд тэдний хэрүүлд оролцсонгүй. Тийм болохоор баахан намдуу харагдаад байгаа талтай. Тэд “…Барын зодооныг уулнаас харах сайхан” гэдэг шиг л нам тайван байна. Гэсэн ч СЕХ, НСХ-ноос зарласан хуанли, дүрэм журмын дагуу тун чамбай үйл ажиллагаагаа явуулж байна. Бас тэдний нэр дэвшигчдийг ажиглаарай. Ер нь бол хотын сонгуульд ХҮН нам “эвгүй” шүү. Тэгэхээр, энэ сонгуулийг хоёр нь зодолдсоор, гурав дахь нь ялаад дуусгаж мэдэх л юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 181 (7425)