Монгол Улсын Гавъяат тамирчин О.Насанбурмаа өөрийн санал бодлоо цахим хуудсандаа нийтэлжээ.
Тэрбээр "Бид бүгдээрээ л дүүгээ медаль авчаасай гээд мөн ч их залбирч хүлээж байлаа, Гэхдээ болсонгүйдээ!!! Дүү минь чадлынхаа хэрээр эцсээ хүртэл сайхан л үзлээ. Ямар амьдралаас гарч ирж яаж өөрийгөө золиослож, ямар их тэвчээр гаргаж, хайртай дуртай спортдоо амжилт гаргах гэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, аав ээж, ард түмнээ баярлуулахын тулд тэмцэж байсаныг нь бодохоор дотор харанхуйлаад байх юм. Медаль авчихвал өөрийнх нь амьдрал нь жоохон ч гэсэн дээшлэх байх гээд л зальбирч суулаа. Хаа байгаа зурагтын эцсээс өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй Нисэхийн тойрогт нэг ч өдөр таслалгүй 10 жил бусдаас илүү шаргуу хөдөлмөрлөсөнийхөө үр дүнд,
Анхныхаа Олимп-д оролцож, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 мөнгө, 1 хүрэл медаль, 3 жил дараалал хүртсэн жаахан дүүгээрээ бахархаж байнаа. Энэ жил 22-хон настай дүүд минь олон амжилт ирээдүй хүлээж байгаа шүү! Ялагдал болгон сургамж болж, Ялалт бүр нь урам болноо миний дүү!
Одоо тэр элдэвлээд, доромжлоод байгаа хүмүүс хандаад хэдэн үг хэлмээр байна! Бид нар элдэвлэж, шүүмжилж, доромжилж байхаар нийтээрээ монголынхоо олон сайхан тамирчидаа дэмжиж, амжилт гаргахад нөлөөлөх жижиг ч болтугай тус хийгээд, яадахдаа нэг өдрийн бэлтгэлийг нүдээрээ үзмээр байна! Жишээ нь: Жилдээ ганцхан удаа, 4 жилдээ ганцхан удаа болдог
Олимп, Дэлхийн аварга ТV-р үзчихээд амжилт гаргавал тултал магтаад, хожигдвол муулдаг жишиг олон жил тогтлоо. Өнгөцхөн хараад дүгнэлт их хийж байна!
Отгоо дүү минь 1 өвдөгнийхөн чагтан холбоос тасарсан, нөгөө авдөг нь менескны урагдалтайбайгаа, 2,3 жил хөлөө чирээд л эмчилгээ хийлгэж, байнгын үе мөч чангалах дасгал хийж, аргацаасаар энэ Олимпыг зорьсон. Даанч санасандаа хүрсэнгүй ээ
Одоо ирээд хамгийн түрүүнд хагалгаа хийлгэх хэрэгтэй!!!
Яадахдаа эрүүл байх чухал байна! Дэлхийн 3 медальтай тамирчин өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орох оронгүй л явж байна энэ тал дээр анхаармаар юм!!!
Энэ охинд амьдралын баталгаа хэрэгтэй!
Санаа зоволтгүй бэлтгэл хийхэд энэ бол маш том хөшүүргэ!
Манай чөлөөт тэгтлээ овоож оцоотлоо олон байр, унах унаагаар шагнуулаад байдаггүй. Шагнал, ёндоо өгөөд байдаг тэмцээн ч бараг байхгүй! Хахаж цадатлаа баяжсан тамирчин бол байхгүй! Олон дэлхийн медальтан амьдралын баталгаа битгий хэл, гаргасан амжилтаа ч үнэлүүлж, энгэрээ ч цоолуулж чадалгүй хөлстэй зааландаа ноцолдсоор л байгаа! Цөөхөн хэдэн спортод дуртай дэмжигчид, компаний удирдлагууд маань зарим тамирчдыг, сэтгэл зүрхээрээ дэмжиж, спонсорлодог. Сүүлд Чөлөөт бөхийн холбоо маань шинэчлэгдээд нүдэнд харагдахуйц олон өөрчлөлт гарч, олон жил бугшсан хэл ам жоохон тасарч, шударга ёс тогтож байгаа нь саашаалтай!
Гүй ээ тэгээд хүн гэдэг чинь урмын амьтан, ганц сайхан үг хэлээд, бэлтгэл хийж байгаа газар нь очиод, ганц хроп ус, ганцхан амино витамин дөхүүлж өгөөд, дэмждэг шүү хичээгээрэй, энэ алдаан дээрээ жоохон ажилаарай гээд хэлэхэд юу нь болохгүй гэж!
Шигшээ багын тамирчид бэлтгэл хийдэг Спортын ордны заалны дэвжээг хүртэл сольмоор байна. Монгол улсад олон улсын стандартын дагуу баригдсан төвлөрсөн ганцхан бэлтгэлийн бааз өнөөдрийг хүртэл байдаггүй гэж бодохоор л гол харламаар байна!!
Нэмж хэлэхэд чөлөөтийн 9 тамирчнаас дөнгөж 2 нь тэмцээнээ өндөрлүүллээ! Ахиад 7 асаалттай танк байгаа шүү манайхаан!
Бүх тамирчидаа мохоолгүй урам хайрлаж, дэмжие гэж уриалая даа баярлалаа!