The MongolZ Францын 3DMAX багаас хариугаа авч, плэй оффт шалгарлаа

The MongolZ Францын 3DMAX багаас хариугаа авч, плэй оффт шалгарлаа

ESL (Electronic Sports League)-ээс зохиодог CS2 (Counter Strike 2)-ын хамгийн том лигийн тэмцээн "ESL Pro League"-ийн 20-р улирал Мальта улсын Сен-Жулиан хотод үргэлжилж байна. Өчигдөр А болон В хэсгийн тоглолтууд дуусч плэй оффт өрсөлдөх багууд тодорлоо.

Анх удаа Монголын хоёр баг оролцож буй тэмцээний B хэсэгт багтсан Монголын "The MongolZ" баг хасагт шатны сүүлийн тоглолтдоо Францын "3DMAX" багийг 2-0 (Anubis 13-8, Ancient 13-7) харьцаагаар хожлоо. Тус багт хэсгийн эхний тоглолтодоо хожигдоод байсан энэ удааг даагаа нэхэж хожсоноор playoffs-т тоглох эрхтэй боллоо. Ийнхүү тэд хоёр дахь улиралдаа дараалан ESL Pro League-н Playoffs-т тоглох 16 багийн нэг болсон болсон бол плэйоффын эхний тоглолтоо есдүгээр сарын 18-наас эхэлнэ.

ESL Pro League-т анх удаа оролцож буй Монголын хоёр дахь баг "ATOX Esports" есдүгээр сарын 11-ний 19:30 цагт эхний тоглолтоо Францын "Team Vitality" багтай хийнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ